ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ мэдээлэлд дуудлагын бүртгэл, мессэж мөн утас эзэмшигчийн байршил багтана.
«Samsung»
компанийн «Galaxy S» болон «Galaxy S II» смартфонуудад Carrier IQ- тэй
төстэй хавсралт гурван программ бүхий «Монитор» гэдэг программ суулгасан
байжээ. Энэ программ дээрх смартфонуудын хувьд үндсэн программ нь юм.
«Samsung»
компани зөвхөн Өмнөд Солонгост гэхэд л смартфоны эдгээр загваруудаас 10
сая гаруйг борлуулжээ. Харин Carrier IQ программыг эдгээр гар утсанд
суулгаагүй боловч гар утаснуудын заримд нь хэрэглэгчдийн хувийн
мэдээллийг цуглуулж чадахуйц функцуудыг суулгасан нь илэрсэн байна.
Тухайлбал,
«Galaxy S» смартфоны «Толь» функц нь камерын тусламжтайгаар
хэрэглэгчийн нүүрийг харуулдаг энгийн программ мэт боловч энэ
программаар утасны жагсаалт, уулзалтын хуваарь, байршил, мессэж, гэрэл
зураг болон утсан дээр бичигдсэн яриа гэх мэт смартфоны 40 гаруй функцид
нэвтрэх боломжтой ажээ.
«Carrier IQ» программаар мессэж, и-мэйл,
утасны жагсаалт ба гүйцэтгэсэн хайлтын үйлдлүүдийг уншдаг байна. Энэ
мэдээллүүд нь гар утасны санах ойд хадгалагддаг бөгөөд тэдгээрийг уг
программын серверт дамжуулдаг ажээ. Үүнтэй төстэй программыг 140 сая
гаруй гар утсанд суулгасан байдаг гэнэ.
«Carrier IQ»-гийн «ул мөрийг»
өмнө нь Apple компанийн «iPhone», «iPod touch», «iPad» планшетын «iOS»
программаас илрүүлж байсан юм.
Энэ программ нь ямар ч хор уршиггүй
бөгөөд утсан дээрх мэдээллийг бичиж авдаггүй харин тооцоолол хийдэг гэж
уг программыг боловсруулагчид мэдэгджээ.
Д.Жаргал