Интернэтийн хурдыг голцуу kилобит/cекунд, мегабит/cекунд хэмжигдэхүүнээр илэрхийлдэг.
Файлын хэмжээг Мегабайт, Гегабайт хэмжигдэхүүнээр
илэрхийлдэг. Тэгвэл та интернэтээс файл татах тохиолдолд дараах
хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх юм.
8 bits = 1 byte (B)
1024 bytes = 1 Kilobyte (KB)
1024 Kilobytes = 1 Megabyte (MB)
1024 Megabytes = 1 Gigabyte (GB)
1024 Gigabytes = 1 Terabyte (TB)
Жишээлбэл, Та 3 Мегабайт (Megabytes) хэмжээтэй дууны файлыг 512 килобит/с хурдаар татахад 48 секунд зарцуулна.
3 * 1024 = 3072 килобайт
512 килобит/8 бит = 64 килобайт
3072 килобайт/64 килобайт/ceкунд = 48 секунд
Томъёолбол, (X*1024 килобит)/(Y/8 бит)=t; X-Файлын хэмжээ мегабайтаар, Y- Интернэтийн хурд килобитээр, t- Татах файлд зарцуулах хугацаа.
Эх сурвалж www.ebcreative.tk