Газар нутгаа бусдад худалдсан улс, үндэстэн дэлхийн түүхэнд бараг байдаггүй. Харин,
газрын төлөөх том, жижиг дайнууд бүх улсын түүхэнд бий. Бас, газраас
үүдэлтэй маргаан өнөө хүртэл тасарсангүй. Бидний амьдрах Ази тивд гэхэд
газар нутгийн маргаангүй улс тун ховор. Яг одоо, дөрвөн га газар, түүн
дээрх балгасын төлөө Тайланд, Камбож улсууд цус асгаруулан тулалдаж
байна. Газар ийм үнэтэй юм.